Жил бүр зам тээврийн ослын 40,000 тохиолдол бүртгэгдэж байгаагийн дийлэнх нь жолоочийн буруутай үйлдлээс болдог талаарх судалгаа бий. Иймд бидний амьдрал таны жолоодлогоос багагүй хамаарч байгаа тул замын хөдөлгөөний соёлыг хэвшүүлэх шаардлагатай байна. Тэгвэл соёлтой жолооч гэж хэн бэ?
Энэ удаа та бүхэнд “АВТО ЗАМЫН ОСЛЫН ЭРСДЭЛ”-н талаарх нийтлэлийг хүргэж байна. Жинхэнэ жолооч гэж хэн бэ? Жолооны үнэмлэх авсан болгоныг хэлэх үү (1.2 сая хүн жолооны үнэмлэхтэй)? Эсвэл олон жил жолоо барьсан туршлагатай нэгнийг хэлэх үү?