Даатгал гэдэг зүйл анх үүссэн цагаасаа л байгалийн гамшиг , аюул осол, гал түймэр зэрэг гэнэтийн ослын улмаас учирсан хохирлыг нөхөх үр өгөөжтэй арга хэрэгсэл байсаар ирсэн. Учир нь эдгээр зүйлс нь хүний амьдралын хэвийн хэмнэлийг алдагдуулдаг бөгөөд ихэнхдээ урьдчилан тооцоолох боломжгүй гэнэтийн зүйл байдаг ба түүнийг бид эрсдэл гэж нэрлэдэг.
Харин даатгал нь тэдгээр гэнэт тохиолдож болох аюулд бэлэн байх, санхүүгийн эрсдэл багатай даван туулахад чиглэсэн буюу нэг талаас даатгуулагч өөрийн эд хөрөнгө эрүүл мэндэд учирч болох хохирлыг нөхөх баталгаатай болох, тохиролцсон болзлоор нөхөн төлбөрөө авах, харин даатгагч нь эрсдэл учирхад тодорхой хэсгийг нөхөн төлөхөөр үүрэг хүлээсэн харилцаа юм.
Манай улсад 1997 онд анх Монгол улсын даатгалын тухай хууль батлагдсан боловч иргэд одоо хүртэл даатгалын талаар болон нөхөн төлбөр хэрхэн авах талаар хангалттай ойлголтгүй байсаар байна.
Яагаад даатгал хийлгэхээсээ өмнө хамгаалалтын хүснэгттэй танилцах хэрэгтэй вэ гэвэл тэр цаасан дээр ямар тохиолдолд, ямар дүнгээр хамгаалах тухай тодорхой бичсэн байдаг. Энэ хамгаалалтуудыг та мэдсэнээр осол тохиолдоход даатгал тухайн эрсдэлийг төлөх эсэхийг мэдэх боломжтой. Мөн тухайн хамгаалалтын хүснэгт дэх хамгаалалт болон хэмжээ таны хэрэгцээ шаардлагад нийцэхгүй бол та даатгалын компаниа солих, хураамжаа өөрчлөх эсвэл өөр бүтээгдэхүүнээ сонгох бүрэн эрхтэй.
Хамрагдахгүй нөхцөл бол даатгуулагчийн хувьд хамгийн чухал хэсэг бөгөөд энэ хэсгийг та уншиж танилцсанаар тухайн бүтээгдэхүүн яг таны хүссэн бүтээгдэхүүн мөн эсэх, ямар үед эргээд нөхөн төлбөр авч чадахгүй болох зэрэг нарийн мэдээлэл бичигдсэн байдаг.
Ихэнх хүмүүс “за угаасаа мөргөсөн нь үнэн юм чинь” эсвэл түгжрэл дунд дараа л болъё гэх мэт шалтгаанаар дуудлага хийхийг хойш тавьснаар дараа нь хохирол нотлогдох боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр ийм асуудал үүсэхээс сэргийлэхийн тулд осол болсон даруй дуудлага өгч хэвшээрэй.
Нөхөн төлбөрийн материал нь ихэнх даатгалын компанийн хувьд ижил байдаг бөгөөд үүнд:
Эдгээр 4 зүйлийг мэдэж байхад нөхөн төлбөр авах нь тийм ч төвөгтэй зүйл шиг санагдахаа болино. Мандал Даатгал нөхөн төлбөрийг аплкейшн ашиглан шийдэж байгаа бөгөөд яг одоо тээврийн хэрэгслийн даатгалын урамшуулалт аян эхэлсэн байгаа тул даатгалаа хийлгээд азтан болоорой